Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Улмаар Эрүүл мэндийн яамны дэд сайдаар М.Баттүвшинг, Төрийн нарийн бичгийн даргаар АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ц.Эрдэмбилэгийг томилсон байна.
Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргасан байна. Харин тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нь өнгөрсөн хугацаанд ажилдаа хариуцлагагүй хандаж, эрүүл мэндийн салбарын асуудлаас үүдэж Засгийн газар огцорсон учраас түүнийг ийнхүү албан тушаалаас нь чөлөөлжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)