
Өчигдөр Мексикийн хойд хэсгийн Тамаулипас мужийн Рейноса хотод хий,
газрын тосны “Pemex” хийн үйлдвэрт дэлбэрэлт болсон байна. Хүчтэй
дэлбэрэлтийн улмаас 26 хүн амиа алдсан байна. Тэдгээрийн 22 нь гэрээт
ажилчин, 4 нь тус компаний үндсэн ажилчид байжээ.

Өчигдөр Мексикийн хойд хэсгийн Тамаулипас мужийн Рейноса хотод хий, газрын тосны “Pemex” хийн үйлдвэрт дэлбэрэлт болсон байна. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас 26 хүн амиа алдсан байна. Тэдгээрийн 22 нь гэрээт ажилчин, 4 нь тус компаний үндсэн ажилчид байжээ.
Дэлбэрэлтийн улмаас гарсан галыг бүрэн унтрааж дууссан албаныхан дэлбэрэлт болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Шинжээчдийн үзэж буйгаар дэлбэрэлт зэвсэгт бүлэглэлийн үйлдсэн хэрэг байж болзошгүй гэнэ. Учир нь тус компаний боловсруулах үйлдвэрүүдэд гарсан ийм маягийн олон хэргийн ард ихэвчлэн зэвсэгт бүлэглэлийнхэн байдаг юм байна. Өнгөрсөн долоо хоногт мөн үүнтэй ижил осол “Pemex” компанийн өөр нэг үйлдвэрт болсон ч азаар хэн ч гэмтэж бэртээгүй аж.