Өнөөдөр Ерөнхий сайдын тушаалаар төрийн албан тушаалтнуудыг албан үүргээс нь чөлөөлсөн.
Тэгвэл уг асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "ЭМЯ-ны дэд сайд, ТНБ-ийн дарга нарыг хариуцлага тооцож, чөлөөлсөн. Шинэ баг бүрдэж байгаа. Засгийн газар энэ байгууллагад онцгойй анхаарч ажиллаж байна. Дээд гатанд шийдвэр гаргаад дунд, анхан шатанд замхардаг энэ байдлыг таслан зогсоох цаг болсон.
Ажлын хариуцлага алдвал сануулах захидал өгч байгаа. Хэрэв сануулах захидал хоёрыг авбал албан тушаалаас нь чөлөөлнө.
Эрүүл мэндийн байгууллага өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн хариуцлага тооцсон суудал бол зөвхөн эхлэл. Цаашид хариуцлага алдвал ажлаа өгөөд л явна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)