Засгийн газраас залуусын ажлын байрыг хамгаалж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд анхаарч ажиллана гэдгээ мэдэгдэв.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Залуусыг ажлын байраар хангахын тулд 500 тэрбум төгрөг гаргана. Төсөвт зохицуулалт хийх байдлаар нэг сая төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. Ажлын байргүй, ажлын байраа алдсан 5000 залуусыг тусгай хөтөлбөрт хамруулах юм. Харьяа байгууллагууд хамтран залуус хагас цэрэгжсэн байдлаар хоёр сарын вакуумжуулсан сургалтад хамрагдана.
Төгсөхдөө нэг сая төгрөг сертификат авах юм. Хөдөлмөрийн бирж ажиллуулна гэж ойлгож болно. Ингээд томоохон бүтээн байгуулалтын ажлуудад зуучилж, ажлын байраар хангах зорилт тавьж байгаа. Энэ залууст хамгийн эхээр ажлын байр гаргасан аж ахуйн нэгжид татварын болон бусад урамшуулал олгоно. Улаанбаатарт байгаа иргэн хөдөө орон нутагт ажиллавал нэмэлт тэтгэлэг олгоно. Мөн орон сууцны тэтгэлэг болон бусад хөнгөлөлттэй зээлд хамгийн түрүүнд хамруулна" гэв.
Сэтгэгдэл (1)