УОК-ын дарга С.Амарсайхан маргааш өглөө 06.00 цагаас эхлэх хөл хорионы талаар мэдээлж хийж байна.
Энэ үеэр тэрбээр ""Нэг өрх-нэг хүн" шинжилгээний хүрээнд өдөрт 38 мянган шинжилгээ авах хүчин чадлыг бүрдүүлээд байна. Хөл хорионы үеэр УОК, УОК-ын Шуурхай штаб, цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага, Нийслэлийн онцгой болон дүүргийн онцгой байдлын газрын мэргэжилтнүүд, нутгийн захиргааны байгууллагынхан, ДХИС ажиллана.
Мөн УОК-ын дэргэд Үндэсний аудитын газрын мэргэжилтнүүд ажиллаж хандив тусламжид хяналт тавина.
Цаашид бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг дөрөв ангилдаг болохоор судалж байна" гэлээ.
А.Сүх