Одоогоос хоёр жил гаруй хугацааны өмнө МАН-ын Хяналтын хорооноос намын гишүүн Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргаж байв. Нарийвчилбал, С.Мөнхчулууныг намын бодлого, шийдвэрийг эсэргүүцэж, хотын даргад заалнаас нэрээ дэвшүүлж, хотын дарга болох гэж оролдсон гэсэн үндэслэлээр намаас хасах шийдвэр гаргасан бол Ц.Сандуйг "60 тэрбум"-ын хэрэгтэй холбогдуулан намаас "хөөсөн" билээ.
МАН-ын дүрэмд гишүүнийг намаас хөөх бус намын гишүүнчлэлээс хасна гэж заасан бөгөөд намын гишүүнчлэлээс хасагдсан хүнд намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж заасан байдаг.
Энэ дагуу С.Мөнхчулуун өнгөрсөн оны УИХ-ын ээлжит сунгаанд Сонгинохайрхан дүүрэгт бие даан нэр дэвшиж, чамгүй өрсөлдөгч гэдгэж батлан харуулсан. Өдгөө удахгүй болох УИХ-ын нөхөн сонгуулиар ч ялах магадлал өндөртэй хүнээр нэрлэгдээд буй.
Ингэхдээ МАН-ын нэрээр өрсөлдөж магадгүй байна.
Ийн хүүрнэхийн учиг нь С.Мөнхчулууны намын гишүүнчлэлийг сэргээхийг "зөвшөөрчээ". Тодруулбал, МАН-ын генсек Д.Амарбаясгалан өчигдөр түүнд намын батлахыг нь гардуулсан байна. МАН 100 жилийнхээ ойгоор намаасаа хассан зарим гишүүддээ боломж олгож буй бололтой.
Б.Лхам
Сэтгэгдэл (10)