
Маргаашнаас эхлээд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их, дунд, бага
багтаамжийн автобус, таксийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын
үзлэг, оношлогоо эхлэх ажээ.

Маргаашнаас эхлээд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их, дунд, бага багтаамжийн автобус, таксийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо эхлэх ажээ. Энэ сарын 20-ны өдрөөс ирэх 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх намрын ээлжит үзлэг, оношлогоонд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага тээврийн хэрэгслийн тооноосоо хамааран өдөр бүр нэгээс дөрвөн тээврийн хэрэгслийн хамруулах гэнэ. Дээрх хугацаанд үзлэг, оношлогоонд ороогүй буюу ороод тэнцээгүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гарахгүй байх хүртэл арга хэмжээг авах юм байна. ТҮүнчлэн нийтийн тээврийн газрын мэдээллийн сан дахь тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг оношлогоонд бүрэн хамруулахдаа техникийн бэлэн байдал, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөл,шаардлагыг бүрэн хангасан байх ёстой ажээ.
Д.Ундрах 24tsag.mn