“Эрдэнэс-Тавантолгой” ХК Уул уурхайн яаманд албан бичиг хүргүүлжээ. Тодотговол, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ний 1072 хувьцааг эзэмшүүлэх шийдвэр гарч, хувьцаа эзэмшүүлсэн.
Тэгвэл энэ хугацаанаас хойш төрсөн Монгол Улсын иргэнд хувьцааг нэмж эзэмшүүлэх, ажлыг холбогдох эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа аж. Тиймээс УИХ болон Засгийн газар энэ асуудлыг судлан, хууль тогтоомжийн дагуу хэлэлцүүлэх, үүрэг бүхий хамтарсан Ажлыг хэсгийг холбогдох эрх бүхий байгууллагыг оролцуулан байгуулах асуудлыг зохион байгуулан шийдвэрлэж өгөхийг тус албан бичигт дурджээ.
Ташрамд өгүүлэхэд, Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь нийт 15 тэрбум хувьцаатай бөгөөд үүнээс 12 тэрбум хувьцааг эргэлтэнд гаргасан байдаг. Хувьцааны 81.5 хувь буюу 9,779,874,440 ширхэг хувьцааг төр, 18.44 хувь буюу 2,213,060,522 ширхэг хувьцааг 2012.04.12-ны өдрөөс өмнө төрсөн 2,512,768 иргэн, 0.06 хувь буюу 7,085,038 ширхэг хувьцааг дотоодын 486 аж ахуйн нэгж эзэмшиж байна.
Сэтгэгдэл (1)