
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар О.Магнай
томилогдсон. Түүнд энэ ажлыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг санал болгож,
томилжээ. Түүний өнөөдөр “Өдрийн сонин” сонинд нийтлэгдсэн ярилцлагад
“Ерөнхий сайд намайг чадна, энэ ажилд тохирно гэж бодсон байх гэж би
ойлгож байна” гэж хэлжээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар О.Магнай томилогдсон. Түүнд энэ ажлыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг санал болгож, томилжээ. Түүний өнөөдөр “Өдрийн сонин” сонинд нийтлэгдсэн ярилцлагад “Ерөнхий сайд намайг чадна, энэ ажилд тохирно гэж бодсон байх гэж би ойлгож байна” гэж хэлжээ.
О.Магнай аль хэдийн үүрэгт ажлаа эхэлсэн бөгөөд Монголын зах зээлийн монопол компанийн нэрсийг гаргасан байгаа. Үүнд 30-40 байгууллагын нэрс байгаа аж. Тэрбээр “Цөөхөн хэдэн байгууллага хуйвалдаж, үнээ өсгөж, хэрэглэгчдийг хохироож байгаа зүйлд арга хэмжээ авах ёстой” хэмээжээ.
Үүгээр ч зогсохгүй өөртөө тавих шаардлагаа өндөрсгөж, ажилдаа ханцуй шамлан ороод байгаа тухайгаа өгүүлсэн байна. Түүний шударга өрсөлдөөний тэмцэл хаана хүртэл үргэлжлэх бол.
Д.Идэр