Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Тэрбээр “Засгийн газар 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг үндэслэл судалгаатай, нарийн тооцоон дээр хийж, энэ тухайгаа иргэдэд танилцуулсан. Эрүүл мэндтэй зэрэгцээд эдийн засгийг анхаарах нь чухал учраас Засгийн газраас энэхүү цогц арга хэмжээг авч байна. Энэ оны хоёр, гуравдугаар улирлаас эдийн засгийн хувьд хүндрэл үүсч, эрүүл мэндийн салбар ч цохилтод орох эрсдэлтэй байсан. Тиймээс энэхүү төлөвлөгөөг гаргасан” гэлээ.
Мөн эдийн засгаа сэргээхийн тулд одоо гацчихаад байгаа зээл олголтыг нэмэгдүүлнэ. Мөнгөний эргэлтийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэх чиглэлийг хөтөлбөртөө багтаасан. Харин халамж нэрээр бэлэн мөнгө тараахгүй гээд “Эрдэнэс Тавантолгой” дээр төлөвлөж буй мега олон төсөл, Дорноговь аймагт барьж байгаа нефтийн үйлдвэрийн төслийг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна гэлээ. Эдгээр асуудлыг хоёрдугаар сарын 17-ны хуралдаанаар нарийвчлан хэлэлцэж, танилцуулах болно гэлээ.
Сэтгэгдэл (2)