УОК, Засгийн газраас нийслэлд 12 хоногийн хатуу хөл хорио тогтоож, халдварыг хумих арга хэмжээ авч буй. Улмаар энэ сарын 23-аас эхлэн иргэдийг вакцинжуулж эхлэхээр товлосон.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "ДЭМБ-аас Пфайзерын вакциныг яаралтай журмаар хийх зөвшөөрөл олгосон. Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлцээр хийсэн. Эхний ээлжинд Астразенека, Пфайзер нарын вакцин орж ирнэ.
Тоног төхөөрөмжийг бүгдийг нь суурилуулсан, бэлтгэл ажлыг сайн хангасан. Тээвэрлэлт, хадгалалт асуудалгүй гэж ойлгож болно.
COVAX хөтөлөрөөр хүн амын 20 хувийг вакцинжуулахаар болсон. Вакцинд нийт хүн амын 60 гаруй хувийг вакцинжуулна. 16-аас дээш, 18-аас дээс насны иргэдэд хийнэ гэсэн зөвлөмжтэй байгаа учраас нийт хүн амын 60 хувийг вакцинжуулахаар болсон. Вакцины зардал, мөнгө Сангийн яаман дээр бүгд шийдэгдсэн" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)