Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д ажиллаж буй. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Цар тахлын эсрэг вакцинаар нийт хүн амынхаа 60 хувийг дархлаажуулна. Зорилтот бүлгээ хоёр эрэмбэлсэн. COVAX хөтөлбөрөөр авах вакцинаар эхний ээлжинд төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарын төрийн албан хаагчид, 50-аас дээш насныхныг хамруулна.
Монгол Улсад гурван түвшинд вакциныг хадгалах тоног төхөөрөмж бий. Тодруулбал, Үндсэн хоёр төрөл буюу +2-оос +8 болон -20 хэмд хадгалах тоног төхөөрөмжүүдийн багтаамж, нөөц бэлэн бий. Шинээр бүтээгдэж буй -70 хэмд хадгалагдах вакцинд зориулж, оны эхэн буюу нэгдүгээр сард 26 ширхэг -70 хэмийн хөлдөөгчийг Эрүүл мэндийн яам яаралтай авч өгсөн. Үндсэндээ, дэлхий дахинд бүтээгдэж буй гурван төрлийн вакциныг хадгалах бүрэн боломж бүрдсэн" гэлээ.
А.Сүх