Нэг өрх-нэг шинжилгээний явцын талаар Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.
Өнөөдрөөс эхлэн хүнсний дэлгүүрүүдийн нийлүүлэлтийг хангах бөөний төв ажиллаж эхэлж байна. Хэрэв та бүхний гэрийн ойролцоо байдаггүй бол хүнсний зах руу сул хөдөлгөөн үүсгэж явахгүй. “Нэг өрх-нэг хүн” шинжилгээний үйл ажиллагааны тав дахь хоногийн өнгөрүүлсэн байна. Одоо долоо хоног үлдсэн. Тиймээс бид хаа хаанаа хариуцлагатай байж ард нь гарах хэрэгтэй байна.
Таны гэрийн ойролцоох дэлгүүр үнийн зөрүүтэй, сонголт дутмаг байсан ч долоо хоног тэвчээрэй. Аль болох гэртээ байхыг уриалж байна.
Хөл хөдөлгөөнийг монголчууд сүүлийн нэг жилийн хугацаанд их хийсэн. Анх 90 гаруй хувьтай хийж байсан бол энэ удаад 96-98 хувиар хийж байна. Үүний үр дүнд тав хоногийн хугацаанд нийт 26 хүн халдвартай нь батлагдлаа. Ингэж үзвэл хоногт 5-6 иргэн олон нийтийн дундаас халдвартай нь илэрч байна. Үлдсэн хугацаанд өрх бүрээс шинжилгээ авч, нөхцөл байдлыг тандаж, нийслэлийн хэмжээнд халдвар ямар далд үетэй байгаа судалгааг гаргах нь цаашид хэвийн амьдрал руу шилжихэд том түлхэц үзүүлэх юм” гэлээ.
А.Сүх