Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллүүлэх эсэхийг хэлэлцэж буй аж.
Хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танхимаар хичээллүүлэх эсэх талаар эцэг, эхчүүдээс авсан судалгааны дүн, эмч нарын дүгнэлт, багш нараас ирүүлсэн санал зэргийг нэгтгэн танилцуулах юм байна. Мөн сайдын хувьд сурагчдын дунд хоцрогдол их байгаа тул танхимаар хичээллүүлэх нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, санал оруулахаар болсон байна. Харин цэцэрлэгүүдийг ажиллуулахгүй, их, дээд сургуулийн оюутнуудыг танхимаар хичээллүүлэх шаардлагагагүй талаарх санал оруулна гэлээ. Засгийн газрын хуралдаанаас гарсан албан ёсны мэдээллийг эргэн хүргэх болно.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)