
Монголын чөлөөт бөхийн холбоо энэ сарын 24-нд эхлэх чөлөөт бөхийн
эмэгтэйчүүдийн ДАШТ-ий 48 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер
Баярмагнайгийн Даваасүрэнг оролцуулахаар болсон билээ.

Монголын чөлөөт бөхийн холбоо энэ сарын 24-нд эхлэх чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ий 48 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Баярмагнайгийн Даваасүрэнг оролцуулахаар болсон билээ. 48 кг-д улсын аварга болсон Д.Отгонцэцэг Лондонгийн олимпоос ирснийхээ дараа 51-дээ шилжсэн тул энэ жинд МУГТ Ц.Энхжаргал №1-т тооцогдох ёстой байсан. Гэтэл түүний оронд Б.Даваасүрэнг явуулахаар болсон нь гавьяатыг гомдоожээ.
Тэрбээр Б.Даваасүрэнтэй өмнө нь гурав барилдахдаа хоёрт нь ялж байсан. Энэ удаа ядаж сорилт хийлгэлгүй сонгосонд нь холбооныхонд гомдолтой байгаагаа дуулгасан юм. Тэрбээр хэрвээ холбооныхон шийдвэрээ эргэж харвал ДАШТ-д төрийн далбаагаа мандуулах болно гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэллээ.
Д.Ундрах 24tsag.mn