ХӨСҮТ-ийн эмч, ажилчид бүтэн жил гаруйн хугацаанд тусгаарлагдаж, ажиллаж байгаа ч нэг ч урамшуулал ороогүй талаар мэдээлэл цацагдсан.
Тэгвэл эдгээр эмч, ажилчдын цалин урамшуулыг шийдсэн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ. цалин, урамшуулал ирэх даваа гарагаас эхлэн дансанд нь орох аж. Харин Баянзүрх дүүргийн эмнэлгийн хувьд хувьчлагдсан, төрөөс 100 хувь хамааралтай биш учраас цалин, урамшууллыг нь шийдэх боломжгүй гэлээ.
А.Сүх