зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуульчид Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэв

2021-2-18
0
ЖИРГЭХ

-Хуульчид, улстөрчид Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ингэж тайлбарлаж байна-

Ердөө дөрвөн сар хүрэхгүйн дараа Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН, ХҮН гэсэн парламентад суудалтай дөрвөн нам нэр дэвшүүлэх эрхтэй байгаа. Эдгээр намуудын нэр дэвшүүлсэн, хамгийн ихдээ дөрвөн нэр дэвшигчээс иргэд сонголтоо хийж Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч хэн бэ гэдгийг сонгоно. Яагаад хамгийн ихдээ дөрөв гэж тодотгож байгаа вэ гэхээр МАХН ирэх сонгуулиас өмнө МАН-тай нэгдэж магадгүй байгаа тухай улс төрийн хүрээнд яригдаад эхлэсэн. Удирдлагуудын хүрээнд уулзалтууд болж байгааг хэвлэлийнхэн мэдээлж байгаа. Ингэсэн тохиолдолд МАН, МАХН нэг нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойно. Харин үлдсэн хоёр намын тухайд ХҮН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нээлттэйгээр урьж буйгаа мэдэгдсэн. Хуулийн шаардлагад нийцсэн хүн ХҮН-ынханд хандаж болно оо гэсэн үг. Эндээс намынхан нь сонголтоо хийж нэг горилогчийг нэр дэвшүүлэх хувилбарыг ХҮН-ынхан сонгоод байгаа. Харин АН-ынхны хувьд нэр дэвших магадлалтай хэмээн нэрлэгдэж байгаа одоогийн Ерөнхийлөгч Үндсэн хуулиар дахин нэр дэвших эрхгүй болоод байгаа. Учир нь, Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн өөрчлөлт орсон билээ. Иймээс 2017 онд АН-аас нэр дэвшин сонгогдсон одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй юү гэсэн асуултад хуульчид хэрхэн хариулсныг толилуулъя.

Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн  2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно” гэсэн талаар:

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин:

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа бол зургаан жилээс илүүгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг НЭГ УДАА хэрэгжүүлэх боломжийг олгоё. НЭГ УДАА, 50 наснаас дээш байя гэдэг зарчмуудыг тавьсан. Тэр зарчмууд хэн нэгэн албан тушаалтан байгаа эсэхээс үл шалтгаалаад ялгамжгүй үйлчлэхээс өөр арга байхгүй. Хэн нэгэн одоо хашиж байгаа албан тушаалаараа давуу эрх эдлэх ойлголт байхгүй. Сонгууль гэдэг сонгуулийн өмнө очиж байгаа Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй байх тухай яриа юм. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт маш тодорхой. ЗӨВХӨН НЭГ УДАА зургаан жилээр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн гэж шаардлага тавьж л байгаа бол тэнд сонгуульд оролцохоор хүсэлтээ гаргасан хүмүүст яг ижил үйлчилнэ. Хуулийг буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг нь эрүүгийн эрх зүйд хэрэглэгддэг зарчим. Ерөнхийлөгч болно гэдэг хэн нэгнийг шийтгэж байгаа үг биш. Энэ бол сонгох сонгогдох эрхийн асуудал. Хууль буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулах тухай зарчим огт яригдахгүй.

Хуульч О.Мөнхсайхан:

-Уг нь 62 гишүүний төслийн үзэл баримтлал тодорхой байсан. Одоо бол энд тайлбарын асуудал шаардаж байгаа. Үндсэн хуулийг тайлбарлах олон янзын аргачлалууд бий. Эхнийх нь бол, Үндсэн хуулийг баталсан хүмүүс юу бодож байсан бэ гэдгээр тайлбарлах явдал. Түүгээр харах юм бол ЗУРГААН ЖИЛЭЭР НЭГ УДАА гэдэг шинээр эхэлнэ. Гэхдээ өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс нэр дэвшихгүй гэсэн утгатай байсан. Тийм учраас 2025 он гэж  тавьчихсан байгаа юм. Тэр үзэл баримтлал энд шингэжээ гэж үзэх юм бол одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшихгүй байх гэсэн үндэслэл бас гараад ирж байгаа юм. Хоёрт, тэр текст харахаар ЗӨВХӨН НЭГ УДАА зургаан жил гэж байгаа. НЭГ УДАА гэдэг нь нэг удаа Ерөнхийлөгч хийчихсэн хүмүүс хийхгүй ээ гэсэн текст байгаа юм. Тэгэхээр энэ текст нь бас тэр талын үндэслэл болно.

Хуульч Б.Мэргэн:

-Хэзээ хэрэгжиж эхэлсэн гэдэг дээр ямар ч маргаан байхгүй. Миний зүгээс угаасаа дахиж нэр дэвшихгүй гэж тайлбарлаад байгаа юм. Яагаад гэвэл нэгэнт НЭГ УДАА нэр дэвшээд явчихсан. Өнөөдрийн Ерөнхийлөгч өөрөө хэрэв НЭГ УДАА зургаан жилээр сонгогдвол өнөөдрийн маргаан үүсч магадгүй гэдгийг урьдчилаад харж байсан. Тийм учраас дахиад нэг удаа маргаангүйгээр сонгогдох боломжийг хадгалж үлдэхийн тулд 2025 оноос эхэлж мөрдөнө гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн. Түүн дээр нь хууль тогтоогч нарын зүгээс буулт хийгээд 2025 оноос хэрэгжинэ гээд явж байсан боловч эцсийн мөчид тэр заалт Дагаж мөрдөх журмын тухай хуулиас нь байхгүй болчихсон.

Хуульч О.Баасанхүү:

-50 нас хүрсэн Монгол Улсын иргэн Ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаагаар НЭГ УДАА сонгогдоно гэж байгаа юм. Жишээ нь дөрвөн жил Ерөнхийлөгч байсан хүн дахиад нэр дэвшвэл 10 жил болчихно. Өнөөдөр Монгол Улсад Ерөнхийлөгч нь Х.Баттулга НЭГ УДАА байгаа биз дээ. Гэтэл “Би дөрөв юм чинь найм байх ёстой, хууль буцаан хэрэглэгдэхгүй” гэдэг ярьдаг. Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж хууль гаргадаг болохоос биш Үндсэн хуулийг буцааж хэрэглэх, эсвэл шууд хэрэглэхгүй.

АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл:

-Үндсэн хууль бол цагаан дээр хараар бичигдсэн учраас “НЭГ УДАА” гэдэг заалт бол хүчтэй заалт гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Хууль баталсан нөхөдтэй уулзаад ярихаар маш тодорхой хариулж байгаа юм. Дарангуйлагчийг төрүүлэхгүйн тулд, хоёрдугаарт хэрэв хоёр дахь удаагаа сонгогддог тохиолдолд сонгогдохын тулд өөрсдийнхөө өрсөлдөгчийн барьж авч үндэслэлгүйгээр ял өгдөг, шоронд хийдэг гүтгэдэг харлуулдаг. Энэ байдал нь өөрөө Ерөнхийлөгч бүх нийтийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг байх ёстой атал Ерөнхийлөгчийн сонгуулиасаа өмнө хагалж бутаргаад байж болохгүй гэсэн үндэслэлээр хуульд өөрчлөлт оруулсан байгаа юм. 

АН-ын X Их хурал болж намын дүрмээ шинэчилсэн боловч Дээд шүүхэд очих замд нь огт хэлэлцээгүй заалт  нэмэгдсэн гэх мэдээлэл цацагдааг байгаа. Тухайлбал, АН-ын Үндсэн дүрмийн 2.12.4.2.1-т “АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2-т заасан журмыг баримтлахгүйгээр намын Их хурал эсвэл ҮБХ-оор өрсөлдөгчгүйгээр шууд хэлэлцэн шийдвэрлэх” /Энэхүү заалт 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хүчинтэй байна/ гэсэн “нэмэлт” орчихжээ. Дээрх асуудлаар болон өрнөж буй үйл явдлын талаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2017 онд нэр дэвшүүлсэн АН-ынхан ямар байр суурьтай байна вэ:

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин:

-АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлт дотор завсар зайгаар тийм заалт орж ирсэн байдалтай хэрүүл маргаан байгаа. Үндсэн хууль намын дотор ч адилхан үйлчлэх учраас Үндсэн хууль зөрчсөн дүрмийн зүйл заалтаар энэ нам урагшаа алхаж болохгүй.

УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Ц.Туваан:

-Монгол Улсын Ерөнхийлөгчид өмнө нь манай намаас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулга дэвших магадлал өндөр байгаа.

АН-ын дарга С.Эрдэнэ:

-Нам бус Монгол төрийн тусгай чиг үүрэгтэй тусгай хуулиар эрх хэмжээ нь хязгаарлагдаж зохицуулагдаж байдаг Ерөнхийлөгчийн албан тушаалтай хүнийг өнөөдөр шууд аль нэг намд харьяалуулж асуудлыг ярих нь хууль бус үйлдэл. Тэгээд УИХ-ын гишүүн хүн өнөөдрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийг “Манай намаас хамгийн ихээр нэр дэвших магадлалтай хүн” гэж ярих нь ёс зүйд хэр нийцэх вэ. Би бол үүнийг ёс зүйтэй асуудал гэж харахгүй байна.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга дэвшихдээ бүх гишүүдийн сунгаагаар олонхийн санал авсан.  Ардчилсан нээлттэй гишүүдийн оролцоог хангасан дүрмийн заалтаас ухраад байгаа зорилго бол нэг хэсэг хүмүүсийн хуйвалдаан.

Түр эрхийг намын дарга гэж ойлгоод, намын дүрмээр олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлээд ажиллаж байгаа нь намын дүрмийг зөрчиж байгаа гол асуудал болоод байгаа. Шууд хэлэх юм бол Ц.Туваанд өнөөдөр намын Их хурлыг зарлан хуралдуулах эрх дүрэмд байхгүй. АН-ын өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа дүрэм бол маш сайн боловсруулагдсан. Энэ дүрмээр оролдох болоогүй. Би АН-ын гишүүн хэвээрээ. Гишүүнийхээ хувьд ч тэр энэ намыг үүсгэн байгуулалцаж 31 жил намынхаа төлөө зүтгэсний хувьд харсаар байж энэ намыг самруулах, унагаах эрх байхгүй. Тэгээд ч би хуулийн дагуу АН-ын дарга хэвээрээ байна.

Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн  2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно” гэх заалтын талаар хуульчид, улстөрчид ийм байр суурийг илэрхийллээ. Эндээс харвал тэд бараг л нэг дуугаар “Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй” хэмээн тайлбарлаж байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • Зочин (192.82.68.61)
    Уншсан юмаа ч ойлгохгүй эргүүнүүд улс төрөөр дүүрэн байх юмаа . НЭГ УДАА ЗУРГААН ЖИЛ ээр гээд цагаан дээр хараар тов тодорхой биччихсэн байхад л мушгиад нэг удаа, нэг удаа гээд л бүтэн нэг өгүүлбэрээс хоёр үгийг нь онцлоод улайраад дайраад байх юм . Наадах чинь НЭГ УДАА ЗУРГААН ЖИЛ ээр сонгогдсон хүн дахин ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэсэн утгатай байгаа биз дээ . Түүнээс НЭГ УДАА дөрвөн жилээр сонгогдсон хүн дахин зургаан жилээр сонгогдохыг хориглоно гэж бичээгүй байгаа биз дээ улс төрийн эргүү оркуудаа
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • зочин (103.80.210.106)
    үндсэн хуулийн нэмэлт үйлчилж эхэлсэнээс хойш нэг удаа 6 жилээр сонгогдоно, дахин нэр дэвших эрхгүй, одоогийн ерөнхийлөгч нэр дэвшиж болно. Үндсэн хуулийн өөрчлөлт үйлчилж эхлээгүй байхад сонгогдсон учраас
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • erka (64.119.25.81)
    ene huulich nertei mergen temuujin metiin nobshnuud hund gai bolnouu gehees nemer bolohgui malnuud nuur tsaraigiini haraach harah tsaraini ouyni bydgui hamag um samarsan adgiin malnuud baigaa um niiluulj baigaad nudeed hayhad hench haramsahgui adguud
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.10.23.105)
    ene huulchi; bgaa yums battulgaas aigaad omdondoo tavij bna daa
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • зочин (103.80.210.106)
    одоогийн ерөнхийлөгч нэр дэвших эрхгүй бол хугацаа нь энэ хуулиараа 6 жил байх ёстой
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • Үнэн хаана байна. (66.181.161.53)
    Х.Баттулга нэр дэвших эрхтхэй. Учир нь шинээр балагдсан хуульд өмнөх заалт хамрахгүй. Тэхээр 6 жил гэдэг нь одоо сонгогдсоноос хойш НЭГ УДАА 6 жилээр сонгодоно гэдэг нь тодорхой.
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.184.104)
    ER N MONGOL ULS ERENHIILUGCHUUR YAAH YUM BEEEEE ZUGEER L HUCHTEI PARLAMENTIIN ZASAGLALTAI HUCHTEI, YARIHAASAA ILUU AJILAA HIIDEG ERENHII SAIDTAI BAIHAD BOLNOSHDEE 60 N YAMAAND 100 N UHNA GEGCHEER AJILAA HIIJ ARD TUMNEE JARGAAJ CHADAHGUI BAIJ YUUN IH DARGA BOLOH DURTAI LALARUUD VEEEE
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • зочин (103.111.68.3)
    Нэг удаа зургаан жилийн хугацаатай гэж байхад НЭГ УДАА гэдгийг томоор бичих юм.
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • Ө (202.9.46.122)
    Хуульч нэр зүүсэн этгээдүүд хошного амаа мэдэхгүй чацганах нь Хэн нэр дэвшихийг ардууд мэднэ дээ
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.159)
    Эдгээр хуульчид өөрсдөө юунаас айгаад одоогийн ерөнхийлэгчийг нэр дэвших эрхгүй гээд байгаа юм бол. Үндсэн хуулиа өчнөөн өртөг зардал, олон хүний цаг зав барж батлахдаа яаагаад энэ асуудлыг дутуу шийдэж өнөөгийн маргааны эх үүсвэр болгосон юм бэ. Тэр хүмүүс өнөөдөр яагаад үүний төлөө хариуцлага хүлээхгүй байна.
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • mongol irgen (192.82.69.177)
    Battulga yaj ch bodson 6 jilee guitseeh heregtei ene mungugui geed bgaa zasgiin gazar munguu hemneed ene yurunhiilugchuu urgeljiluulen 6 jil bolgood ter munguu ard tumendee uguu Ym l bol mungu bhgui gedeg yum chini dahin songuiliar yah ve ???? Tegeed ch ardiin nam ih uls turjij helsen sanal bolgonii ni avch heregjuulehgui bgaa Bugd MAN bolbol Mash hetsuu bolno Zaaval uur namaas YURUNHiiLUGCHiig songono Man nam olnooroo turii ih barij bna daraa.bolon ene udaagaas tsaash songogohgui buh argaa ilchilj bna shuu dee
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Хурц (64.119.18.55)
    Х.Баттулга хуулиараа дахин сонгогдох боломжтой. Харин ч улам том боломж гарч ирж байна. Гэхдээ өрсөлдөгч У. Хүрэлсүх хамаагүй давамгай хүч түрээд гарч ирэх нь тодорхой шүү дээ. АН дотроо хагаралтай, Женког дэмждэгүй гээд ер нь суларсан байгаа. Ард түмэн шинэ хүнийг хүсч байгаа. АН- аас Ерөнхийлөгчид дараалж гарсан тул олон нийтийн массаас харахад тэнцвэржүүлэх сонирхолтой байгаа нь аль хоёр сарын өмнөөс илт мэдэгдэж байна. Х. Баттулга сонгуульд өрсөлдөхгүй харин өөрийг нь оролдохгүй гэсэн баталгаа аваад чимээгүй салах хэрэгтэй. Эс бол сонгуульд ялагдаж, дараа нь Эбатай хөтлөлцөөд нар сарны орны үүдийг татах нигуур өндөр. Эбаг яагаад одоо яллахгүй байгаа юм? Өршөөлийн хуулийн дараа л хөдлөх гэж хугацааг нь түр хойшлуулж байгаа асуудал. Наан нь сарны оронд морилвол Өршөөлд хамрагдана. Гэхдээ хуулиараа ял л хасагдана. Яагаад гэвэл дөнгөж ял эхлэж байгаа учир. Харин Баяр, Баярцогт хоёр ялын талаа эдэлсэн болохоор гараад явчихна. Гэхдээ Өршөөлд хамрагдвал биеэр ял эдэлсэнд тооцогдохгүй учир эргээд аавын хаалга татах нөхцөл байдал үүсч болох юм.
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Алуурчин элбэгдорж (178.197.231.185)
    Алуурчин элбэгдорж миний бие ардчилалын эцэг ардчилсан хувьсгалын алтан хараацай байсан С Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллагаар булааж авсан алуурчин билээ. Алуурчин элбэгдорж миний бие одоо Зоригийг алсан шигээ Баттулга Ганбаатарыг алаад эрдэнэт үйлдвэр том том толгой ордуудыг гадаад эздийнхээ хамтаар хувьдаа авах болно. Муусайн гуйлгачин монголчууд та нар надад битгий атаарх. Би Зоригийг алсан шигээ та нарыг бүгдийг ална
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (192.82.69.205)
    үнэн үү
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    liivarchinErdene xulgaich gedegiig medne xezee xuulych bolib
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (39.154.234.81)
    Dan buuni nohod tailbar helee sh dee
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (39.154.234.81)
    Ter tusmaa, Battulga ergej ner devsheed, songogdooro. Ene Oyun-gerel gej ooriigoo golohgui hun bh yum daa. Tand mongol toriin ondor bosgoh chadvar baihgui ee.
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (39.154.234.81)
    Huuliig, ult toriin uudnees tailbarlaj bgaa edgeer erhemuud odoo bolio. Ta nariin ugend ard tumen tarhia ugaalgahgui ee. Huuli ergej uilchlehgui. T
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.16.30)
    Х.Баттулга саявтар ЦЭЦ-ийн дарга Чинбаттай гүйж очиж уулзсан!! Цагаа тулахаар ҮХЦэц тайлбар гаргах болно, тэр үед Цэцийн нөхдүүд яаж холиохыг харах л үлдлээ дээ!!!!
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • ЭЛБЭГДОРЖ ЭСКОБАРУ (139.5.219.12)
    ИРГЭН БАТТУЛГА БОЛВОЛ ЮАН ДАА.МӨНЧ ОЛОН ДАЙСАН БЭЛДСЭН ДЭЭ.
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (77.37.227.40)
    Ийм маргаантай юманд 4 жил ерөнхийлөгч байсан хүн оролцохгүй биз. Оролцсон ч гарах нь эргэлзээтэй байх.
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • хуульч (192.82.74.226)
    одоогийн ерөнхийлөгч 4 жилийн мандаттай сонгогдсон дахин 2 жилээр сунгах боломжгүй. Ард түмэн 4 жилээр сонгоод байхад 2 жил нэмэж 6 жил болгон ард түмний саналыг хүчээр өөрчилж болохгүй. Дахин нэр дэвшвэл 6 жил биш 8 жил биш бүр 10 жил ерөнхийлөгч болно гэдэг шинэ хуучин заалтыг аль алиныг зөрчих болно.
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.16.30)
    Хуулийг тайлбарлахдаа хуулийн үгийн шууд утгыг баримтална гэсэн зарчимтай тул хууль батлах үед хүмүүс юу гэж ойлгож байсан нь хамаагүй, эцэст нь юу гэж бичсэн нь чухал байдаг!!!
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • зочин (192.82.74.226)
    хуулинд 6 жилээр сонгоно гэсэн болохоос сунгана гээгүй юм. Одоогийн ерөнхийлөгчийг анх сонгохдоо 4 жилийн мандат өгсөн биздээ.Хуулийг 25 оноос хэрэгжинэ гэснээ хассан нь одоогийн ерөнхийлөгч нэр дэвшээд сонгогдвол 10 жил ер болж шинэ хуучин 2 заалтаа хоёуланг нь зөрчих заалт болох байсан байжээ.
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.10.23.180)
    Нөгөө байхгүй гээд байсан мөнгө сонгуулиар хэдэн тэрбумаараа гараад л ирнэ
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (192.82.68.58)
    Үндсэн хуулинд 6 жил гэж тодорхой заасан тэгээд хэрэгжих хугацааг 2025 он гэж тусгаж заасан тул одоогийн ерөнхийлөгч Баттулгын хугацаа автоматаар 2 жил сунгагдах бүрэн боломжтой. 2024 онд корона арилсаны дараа чөлөөт сонгуулиа явуулах нь улс төрийн хувьд ч эдийн засгийн хувьд ч эрүүл мэндийн хувьд ч зохиолтой шийдэл мөн
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.142.7)
    Хуульчид байхдаа яахав дээ Доржханд чинь эдийн засагч шүү дээ. Тэгээд ч монголд 5.6.000 хуульчид байдаг. Энэ нэг улс төр хөөсөн 2,3 хуульчдын үгээр явна ч гэж юу байхав дээ.
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • зочин (64.119.18.105)
    6 жилээр нэг удаа сонгогдоно гэсэн болохоос 4 жилээр нэг удаа сонгогдоно гээгүй тул эсвэл одоо сунгаад 2жил үргэлжлүүлэх,эсвэл 6 жилээр сонгогдохоос өөр аргагүйл блох байхдаа
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • 100 (66.181.171.26)
    dahin devshinee
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.40.152)
    yaagaad erxgvi gej ta nar medexgvi ard tvmen medej songoltoo xiine shv
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Буд (64.119.21.41)
    Энэ хэд мэдэхгуй ард тумэн мэднэ
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Jenkog dagaal songuulidn yabj bsan (192.82.70.33)
    Ene Ouyngerel gej uchraa medehgui yam Jenkogoos urbajee
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (83.20.231.208)
    Jonhuud itgelgui bn gesen asuudal ju bolson eve....sagsuu hudlaa nohoi bn daa
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.18.217)
    Нэг удаа 6жил вм чинь Баттулгад 2жил дутуу юм бна жилээн гүйцээх хэрэгтэй
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
    • TIIM SHUU
      kkkkkk
      2021 оны 02 сарын 18
  • Зочин (66.181.182.198)
    hunii olon hunee barihgui heden muuhai hulgaich nar
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зориг (150.129.142.30)
    Баттулга дахин нэр. дэвших эрхтэй шүү
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.190.83)
    Харын бөө хараал хийдэг
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • irgen (124.158.67.70)
    tegvel 6 jil erunhiilugch baih erhtei sh dee . 2 jiliin daraa buuh yum bna
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    8 цаг 25 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    12 цаг 22 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    15 цаг 34 мин
  • Спортын шилдэг 5 кино
    15 цаг 49 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    16 цаг 21 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    16 цаг 26 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    16 цаг 37 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    16 цаг 43 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    16 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
    Уржигдар 16 цаг 36 мин
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
    Уржигдар 14 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
    Уржигдар 14 цаг 50 мин
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
    Уржигдар 13 цаг 09 мин
  • Том Круз амь өрссөн үйлдлээрээ Гиннесийн дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Монголын Муайтай боксын шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө
    Уржигдар 11 цаг 13 мин
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК