Хятадууд Японтой нэгэн жижиг арлаа булаацалдан тэмцэл хийж байхад Солонгосын туган дээр жоом зуран дээр нь гишгэн доромжилж буй видео бичлэгийг Солонгосчууд дахин гаргаж ирлээ. Өнгөрсөн долдугаар сард Осака хотноо Дукду бол Японы газар нутаг нэрэн доор жагсаал болсон бөгөөд зохион байгуулагчид нь Солонгосын төрийн далбаан дээр жоом зуран газар дэвсэж , дээгүүр нь хүн болгон гишгиж гарах зэргээр доромжилж байсан ажээ.
Хоёр улс хоорондоо хэдий маргаантай байдаг ч улсын төрийн далбааг ингэж доромжилж болохгүй гэж Солонгосын интернэт хэрэглэгчид үзэж байгаа юм байна.
Б.Чимэг