
Энэ удаагийн тэмцээнийг Монголын модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч
М.Сономпилийн баталсан зааврын дагуу зохион байгуулах аж. Улсын аварга
шалгаруулах тэмцээнд Эрчим хүчний зохицуулах хороо, ТЭЦ-3, ТЭЦ-4, Дарханы ДЦС,
Эрдэнэтийн ДЦС, УБ ЦТС зэрэг эрчим хүчний байгууллагуудаас баг тамирчид оролцох
гэж буйгаараа онцлогтой. Ингэхдээ нэг байгууллагаас эрэгтэй, эмэгтэй тус бүр
тамирчнаас доошгүй бүрэлдэхүүнтэйгээр багаа бүрдүүлж оролцохоос гадна, хувиараа
мөн өрсөлдөх юм. Тэмцээн цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, хос,
холимог хос, талбайн цохилтын тэмцээн гэсэн дөрвөн төрлөөр явагдаж, дүнгээ
гаргана.
Нэг тамирчин хоёр төрөлд оролцох бөгөөд цохилтын ганцаарчилсан тэмцээн 24
талбайд болно. Харин холимог хос, талбайн тэмцээнүүд бүгд 12 талбайд болох юм
байна. Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу Олон улсын болон ММБХолбооны шүүгчид
удирдан явуулах юм байна. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан
тамирчдыг ирэх арваннэгдүгээр сарын 22-27-нд Тайваньд болох олон улсын тэмцээнд
оролцуулна.