Коронавирусний нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлстийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш эдийн засгаа чөлөөлж, иргэд энгийн амьдралын хэв маягтаа орно. Иргэдээс маш энгийн гурван дүрмийг шаардана. Зай барина, маскаа зүүнэ, гараа ариутгана.
ААН, төрд илүү их хариуцлага байна гэсэн үг. Эдийн засгаа суллаж чөлөөлж байгаа учраас үйлдвэр, үзвэр үйлчилгээний газрууд нээгдэнэ.
Өнөөдөр 14:00 цагаас УОК-ын нэгдсэн хуралдаантай. Гамшгийн зэрэглэлийг бууруулах талаар хуралдана. Гамшгийн зэрэглэлийг мөрдөх нийтлэг түр журмыг танилцуулна. Түр журам бол олон нийтэд гэхээс илүү ААН-д хамаатай учраас та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулбал нуршсан уйтгартай хурал болж магадгүй. Тиймээс эхлээд ямар газрууд нээгдэх, эдийн засгийн хэдэн хувь нээгдэх зэрэг мэдээллүүдийг 16:00 цаг орчимд хүргэнэ.
PCR шинжилгээний бичиг шаардахгүй. Учир нь 12 хоногийн хугацаанд өрх бүрийг шинжилгээнд хамруулж байгаа учраас 23-наас хойш иргэн, төр, ААН-ийн тус бүрийн нь хариуцлагын асуудал хөндөгдөөд явна гэсэн үг. Вакцинтай холбоотой сонголтын хувьд эхний ээлжинд хоёр вакцин л орж ирэх учир эдгээрийг хийж эхэлнэ. Харин цаашид дараагийн ээлжийн вакциныг оруулж ирэхээр сонголт нэмэгдэх юм" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)