
48 кг-д улсын аварга болсон Д.Отгонцэцэг Лондонгийн олимпоос ирснийхээ дараа 51 кг-д шилжсэн тул энэ жинд МУГТ Ц.Энхжаргал номер нэгт тооцогдох ёстой байсан. Гэтэл түүний оронд Б.Даваасүрэнг явуулахаар болсон нь гавьяатыг гомдоожээ. Ц.Энхжаргал Б.Даваасүрэнтэй өмнө нь гурав барилдахдаа хоёрт нь ялж байсан. Энэ удаа ядаж сорилт хийлгэлгүй сонгосонд нь холбооныхонд гомдолтой байгаагаа дуулгасан юм. Тэрбээр хэрвээ холбооныхон шийдвэрээ эргэж харвал ДАШТ-д төрийн далбаагаа мандуулах болно гэдэгтээ итгэлтэй байгаагаа өгүүлсэн юм.
Т.Хулан