"Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Өчигдөр Сүхбаатар дүүргийн 23436 өрхөөс шинжилгээ авч дууслаа. Үлдсэн хоёр хоногт Баянзүрх дүүргийн 45800 айл өрхийг хамруулаад дуусна.
Өнгөрсөн хугацаанд илрэхгүй байх магадлалтай 8 голомтыг илрүүлээд байна.
Арга хэмжээ энэ сарын 23-ны 06.00 цагаас дуусна. ААН-үүд үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Гэхдээ айдас ард үлдсэн гэсэн үг биш. Хүн бүр өөрсдийгөө хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)