

Мөнгө авсан иргэн тэр даруйд нь АТМ-ын дэргэд байрлах Хаан банкинд орж, учир байдлыг хэлтэл мөн л хуурамч болох нь тогтоогджээ. Гэвч тэд “Манай АТМ-аас хуурамч мөнгө гарах учиргүй” хэмээн мэлзсээр байгаа гэнэ.
Энэ талаар иргэн У “Намайг АТМ-аас 120 мянган төгрөг авч буй бичлэгийг Хаан банк өөрийн камераас шалгаж болно. Би мөнгөө авад шууд хажуу талынх нь валют солих төв рүү орсон. Хаан банк ингэж мэлзээд намайг буруутгах гээд байвал би цагдаад хандах болно” хэмээн ярьжээ.
Д.Идэр