БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын Үндэсний соёлын өвийн газрын дэд дарга Ху Бинтэй уулзжээ.
Уулзалтаар хоёр орны соёлын өвийн салбарын хамтын ажиллагаа, соёлын өв хамгаалах, сэргээн засварлах, археологийн хамтарсан судалгаа хийх, музейн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна.
Элчин сайд Т.Бадрал Монгол Улсад “Чингис хаан” хаадын музей байгуулагдаж буй ажлын талаар танилцуулж, музейн сан хөмрөгийг бүрдүүлэх ажлын хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцжээ. Дэд дарга Ху Бин музейн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлж, энэ оны 5 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй Азийн соёл иргэншлийн яриа хэлэлцээ чуулга уулзалтын талаар танилцуулж, арга хэмжээнд Монголын талаас оролцохыг урив.
Сэтгэгдэл (1)