
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, говийн бүс нутгаар 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.