Маргаашаас хөл хорио тавигдахтай холбогдуулан УОК-оос ААН-үүдэд мөрдөх журмыг танилцууллаа.
Дараах журмыг хүргэж байна.
-Караокег ажиллуулахыг зөвшөөрнө. Ингэхдээ тухайн өрөөнд 10 үйлчлүүлэгч авдаг бол түүний 50 хувиас хэтрэхгүй байхаар үйлчлүүлэгчээ авна.
-Гоо сайханы газрууд өрөөндөө нэг л үйлчлүүлэгчтэй ажиллах
-Амралтын газрууд тухайн өрөөний орноос илүү үйлчлүүлэгч авахгүй байх,
-Биеийн тамир, бялдаржуулах газрууд зориулалтын хувцас, хэрэгслийг тухай бүрд нь ариутгах,
-Кинотеатрт суудал алгасуулж суулгах,
-Анги, танхим, ширээ сандал хоёроос доошгүй байх,
-Мэргэжлийн болон хэлний сургалтын төвүүд анги танхим дүүргэлтээ хүн хоорондын зайгаа 2 метр байхаар байрлуулна.
А.Сүх
Сэтгэгдэл (2)