АНУ-д коронавирусний халдварын улмаас 500 гаруй мянган хүн амиа алдсан хэмээн Хопкинсын их сургуулиас мэдээллээ. Тодруулбал, халдвар авсан хүний тоо 28.147133-д хүрч, нийтдээ 500.071 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нар өчигдөр цар тахлын улмаас амиа алдагсдын дурсгалд зориулж хүндэтгэлийн ёслол үйлдэн. зул өргөж, нэг минутын турш дуугаа хураан хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Жо Байден "Улс үндэстний хувьд томоохон гарз тохиолоо. Халдварын улмаас нас барсан бүх хүнийг бид санаж явах болно. Цаашдаа хамтдаа байж цар тахлыг даван туулцгаая хэмээн ард иргэдээ уриаллаа. Мөн тэрбээр тав хоногийн турш төрийн далбааг хагас буулган амиа алдсан бүх хүнд хүндэтгэл үзүүлэхээ илэрхийллээ.