
Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ГХЯ-ны сайд Л.Болд нар АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд оролцоно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл болон “Хууль дээдлэх ёсны асуудлаарх” өндөр түвшний хуралдаанд тус тус оролцож үг хэлнэ. Мөн Нью Йоркт ажиллах өдрүүддээ гадаад орнуудын төр, засгийн тэргүүн нар болон өндөр албан тушаалтнуудтай уулзах юм. Тэрбээр санал шүүмжлэлд оролцохдоо олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт дэвшүүлж буй зорилтуудын талаар танилцуулна.
Т.Гэрэл