-”Зах худалдааны төвүүдэд ажиллаж буй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг
нийгмийн даатгалд хамруулах нь” сэдэвт уулзалт НДЕГ-ын 7 давхарт өнөөдөр
09.45 цагт эхэлнэ. Тус уулзалтад нийгмийн даатгалын үйл ажиллагаа
явуулж буй 30 гаруй байгууллага, НДЕГ, МҮЭХ, МАОЭНХ-ны мэргэжилтнүүд
оролцох аж.-”Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас энхтайван, эв нэгдлийг бэлгэдэж “Энхтайваны билэг сан”-аас гэрэлт зул өргөх ёслол зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ.
-УИХ-ын дарга З.Энхболд газар тариалангийн гол бүс нутаг Булган, Орхон, Сэлэнгэ аймагт ажиллаж намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана.
-Чанартай дээд боловсрол” уулзалт ШУТИС-ийн номын санд болно.
-11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Газар, орон байргүй иргэдийн холбооноос төрийн албан хаагчдын иргэдийг хохироосон нууц бизнесийг илчилж мэдээлэл хийнэ.
-Монголын газар зүйн мэдээллийн системийн холбоо Азийн ГЗМС-ийн олон улсын хурал өнөөдөр, маргаан болно.
-Хэвлэлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй мэргэжил дээшлүүлэх шинэ хөтөлбөрийн эхний шат болох залуу сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалт 20-22-нд болно.
-Замын цагдаагийн газрын олон нийттэй харилцах хэлтсээс facebook-ийн залуустай санал солилцох уулзалтыг өнөөдөр 11.00 цагааас зохион байгуулна. Уулзалт Замын цагдаагийн газрын 307 тоотод болно.



















































