"Гүнжийн өдрийн тэмдэглэл" киногоороо олонд алдаршсан, гоо сайхны
төлөөлөл Энн Хадвейн албан ёсны арга хэмжээнд оролцох үеийн загварын
хувьсгалтай танилцана уу. "Гүнжийн өдрийн тэмдэглэл" киногоороо олонд алдаршсан, гоо сайхны төлөөлөл Энн Хадвейн албан ёсны арга хэмжээнд оролцох үеийн загварын хувьсгалтай танилцана уу.

2012 оны 7 сарын 16. Энн Хадвейн үсний засалт, Гвинчигийн цагаан өнгийн даашинз олныг гайхашруулав. "Dark Knight Rises" киноны нээлт дээр.

2011 оны 7 сарын 6. Толгойгоо цэцэгсээр чимсэн Энн сахиусан тэнгэрийг санагдуулна.

2011 оны 2 сарын 27. Академийн шагнал гардуулах 83-р наадмын улаан хивсний ёслолд Энн Хадвей Валентиногийн улаан даашинзаар гоёлоо.

2011 оны 1 сарын 6. Алтан бөмбөрцөгийн үдэшлэгт сваровски хавтан, алтан шигтгээгээр чимсэн Арманигийн даашинз сонгожээ.

2010 оны 2 сарын 8. Энн Хадвейн Марчесагийн өдтэй богино даашинзаар гоёжээ.

2009 оны 1 сарын 5. "Bride Wars" киноны нээлт дээр хар өнгийн хослолтой очсон нь загварлаг жүжигчинд бас л зохижээ.

2008 оны 9 сарын 3. Венецийн кино наадмын ёслолд Энн торгомсог даашинз өмссөн нь түүний хамгийн сайхан хувцаслалт хэмээн нэрлэгдэж байв.

2006 оны 6 сарын 19. "The Devil Wears Prada" киноны нээлт дээр салбагар ханцуйтай улаан даашинз өмсөв.

2004 оны 2 сарын 29. Элтон Жоны тусламжийн сангийн үдэшлэгт үсээ ороож, цэцэгт даашинзаар гоёсон байна.

2001 оны 7 сарын 29. Түүнийг тодоос тод од болгосон “Гүнжийн өдрийн тэмдэглэл” киноны нээлт дээр ягаан өнгийн даашинз өмссөн.



















































