Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай уулзлаа. Энэ үеэр зарим сайд салбарынхны асуултад хариулсныг хүргэе.
Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар “Нислэгүүдийн тоог нэмнэ. Бид агаарын харилцааны хэлтсээр тодорхой өөрчлөлт оруулна. Тийм боломжууд нь бий. Манайхан өрсөлдөөн гэж яриад байна. Гэтэл өнөөдөр өрсөлдөөн гэж ярих уу эсвэл харилцан ашигтай ажиллах уу гэдэг дээр сонголт байгаа.
Тухайлбал, Солонгосын үндэсний агаарын тээврийн жилийн орлого 18 тэрбум ам.доллар бол МИАТ компаийнх 175 орчим сая ам.доллар байна.
Энэ дээр өрсөлдөөн гэж яривал ямар байх вэ. Эсвэл харилцан ашигтай байвал ямар ашиг олох уу гэдэг дээр ажиллах ёстой. Ер нь төрийн өмчит компаниудын зовлон бий. Та нар бүгдийг нь амсаж байгаа. Үүнээс өөр гарц байхгүй гэж мөрөө хавчихаас илүү гарц хайхын төлөө явах ёстой. Энэ дээр Төрийн өмчийн бодлого зохицуулах газартай ярина.
Өнөөдөр юу амлаж чадах уу гэвэл Солонгос, Япон, Орос, Хонконг, Хятад руу явах нислэгийн тоог нэмэгдүүлж өгнө. Цаашид аялал жуулчлалынхантайгаа хамтарч ажиллая" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)