УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын үүрэгт ажилд томилогджээ. Тэрбээр энэ тухайгаа албан ёсоор мэдэгдэж, үүрэгт ажилдаа орсноо зарлалаа. Харин иргэдийн дунд АН-ын аль даргынх нь юм бол хэмээн эргэлзэж сууна.
АН-ын хувьд одоогоор албан, албан бус хоёр даргатай байгаа. Ийнхүү хэлэх учир нь С.Эрдэнэ, Ц.Туваан хоёрын аль нь жинхэнэ дарга, албан ёсных гэдгийг иргэд байтугай гишүүд нь ч өөрсдөө төөрөлдөн, мэдэхээ байсан.
Хууль шүүхээр яваад ч тусийг эс олсон. Тус тусдаа тамга атгасан, тус тусдаа намын гишүүдээ хуваагаад авчихсан АН-ын аль даргынх нь Хууль зүйн асуудлыг хариуцан ажиллах юм бол, О.Баасанхүү. Эсвэл хоёуланд нь хүчин зүтгэж, АН гэдэг “малгай”-н дор ажиллах уу.
У.Тэргэл