ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг Спутник-V вакцины эхний ээлж өнөөдөр манай улсад ирэх аж. Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "ОХУ-ын Спутник вакцины эхний ээлж Монгол Улсад маргааш буух бөгөөд дараагийн татан авалтууд тасралтгүй хийгдэх бэлтгэлүүд хангагдаж байна. Иргэд тун удахгүй дөрвөн төрлийн вакцинийг сонголтоор хийлгэх боломж бүрдэж эхэллээ" хэмээн мэдээлэв.
Манай улс Их Британийн Оксфордын их сургуулийн Astrazeneca вакцинаар дархлаажуулалтаа эхлүүлээд байгаа. Харин БНХАУ Синофарм вакцины 300,000 тунг манай улсад бэлэглээд байгаа бөгөөд тус вакциныг ДЭМБ-аас зөвшөөрөл өгсний дараа дархлаажуулалтад ашиглана гэдгийг Эрүүл мэндийн сайд мэдээлсэн юм.
Түүнчлэн манай улс АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаний вакциныг авахаар төлөвлөөд байгаа юм.
Б.Баатар