Рио-Тинто компани Татварын ерөнхий газраас “Оюутолгой”-д тогтоосон татварын зарим акт болох 229.8 тэрбум төгрөгийг өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт төрийн санд шилжүүлээд буй. Тодруулбал, УИХ-аас 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд татварын өрд тооцох хугацааг тодорхойлсон бөгөөд мөн энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 51 дүгээр зүйлийн 51.2-т тус тус заасны дагуу нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр татварын алба 2021 оны хоёрдугаар сарын 10, 19-ний өдөр тус тус “Оюутолгой” ХХК-д нэхэмжлэх хүргүүлсний дагуу нийт төлбөрийн эхний ээлжийг шилжүүлээд байгаа юм.
Тухайн газар нутаг үйл ажиллагаа явуулж л байгаа бол хуулийн дагуу ногдуулсан татварыг төлөх л үүрэгтэй. Түүнээс бууж өгсөндөө ч биш.
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Солонгоогийн хэлснээр 2018 онд 315 тэрбум, 2020 онд 650 тэрбумын татварын акт тавьсан ч тус компани төлөхгүй гэсэн байр сууриа илэрхийлж, улмаар уг асуудал Лондонгийн олон улсын Арбитрын шүүхэд маргаантай явж байгаа. Харин Манай улсын зүгээс Рио-Тинтогоор нийт 1 их наядын татварын актаа төлүүлэх байр сууриа хадгалж шүүх хуралд оролцоно гэдгээ мэдэгдсэн.
Яахав Рио-Тинто манай улсын хууль болон шаардлагын дагуу татварын актаа төлдөг юм байж. Гэхдээ Засгийн газар арбитрын шүүх дээр унавал татварын актад төлсөн мөнгийг нь буцааж өгнө. Тиймээс баярлах дэндүү эртэднэ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)