Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын 9-ны өдөр зохион байгуулахаар товлоод буй. МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эрхмүүдийг нэрлэлээ.
Тэрбээр "УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой, шаардлагыг хангасан" болохыг онцоллоо. Н.Удвалын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байсан туршлагатай нэгэн юм.
Мөн тэрбээр сонгуулийн дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөг гэж тогтоосон нь буруу, энэ нь гажиг тогтолцоо гэдгийг шүүмжлэв. МАХН-ын дарга Н.Энхбаяр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг найман тэрбум 103.9 сая төгрөгөөр тогтоосон. Энэ бол байж боломгүй шалгуур. Манай намын хувьд ийм их хэмжээний мөнгийг зарцуулж сонгуульд оролцох боломж байхгүй. Сонгуулийн санхүүгийн тогтолцоо нь ийм болчихоод байна. Сонгуулийн зардлыг төсвөөс даагаад сонгогдчихвол эргээд хэн нэгэнд үйлчлэхгүй байх боломжийг бүрдүүлнэ" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (9)