Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар 27 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ. Тодруулбал, коронавирусний цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ (Вакцины татан авалт, вакцинд хамрагдалтын явц болон бусад асуудал), үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэх юм байна.
Харин танилцуулах асуудалд:
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явц,
- Шатахууны хангамж, үнэ,
- Агаарын тээврийг либералчлах асуудлаар
- Улаанбаатар хотын цахилгаан, дулааны 5 дахь эх үүсвэр
- Шинжлэх ухаан, технологи, инновацын төвийн кластерын тухай зэрэг асуудал багтжээ.