Өчигдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр 18
дугаар сургуулийн хажууд шинээр барьж буй “Мандал Алтай” компанийн
барилгын зургаан давхраас хоёр залуу унаж бэртсэн талаар манай сайт
мэдээлсэн.

Өчигдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр 18 дугаар сургуулийн хажууд шинээр барьж буй “Мандал Алтай” компанийн барилгын зургаан давхраас хоёр залуу унаж бэртсэн талаар манай сайт мэдээлсэн. Тус осолд өртсөн 19 настай Н.Хосбаярын нугас нь гацаж, нурууны хоёр нугалам гэмтсэн байна. Тиймээс Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар түүнд хагалгаа хийхээр болжээ. Мөн осолд цуг өртсөн 29 настай н.Бат-Эрдэнийг Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү шилжүүлсэн байна.
Б.Золбоо