АН-ын Дотоод сонгуулийн хорооноос өнөөдөр намын даргын сунгааг хэрхэн, хэзээ зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр "АН-д үүсээд буй зөрүүтэй олон шийдвэр, талцалд өнөөдрөөс цэг тавилаа.
Маргаантай асуудлаа ойлголцож, намынхаа дүрэмд захирагдаж шийдэхээр боллоо. АН-ын даргад нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 4, 5-нд бүртгэх ба энэ сарын 12-ний өдрөөс сунгааг эхлүүлж, 23-ний өдөр тодруулна” гэж АН-ын Дотоод сонгуулийн хорооноос мэдээллээ.
У.Тэргэл