

Хоёр жил тутамд нэг удаа зохиогддог “Пяхньяны олон улсын кино наадам”-аар л хойд солонгосчууд гадаадын киног үзэх боломжтой болдог аж. Ихэнхдээ Англи, Германы киног үзүүлдэг байна. Мөн энэ наадмаар тус улсад амьдардаг гадаад иргэдийг кино театрт орохыг зөвшөөрдөг юм байна.
Энэ жилийн кино наадмаар үндэсний романтик кино "Comrade Kim Goes Flying" болон тус орны хятадтай хийсэн гадаад харилцааг илтгэх "Meet in Pyongyang" киног албан ёсоор үзүүлэх аж.
Харин гадаад кинонуудаас “Sherlock Holmes”, Английн "The Decoy Bride", Хятадын "Flying Swords of Dragon Gate", Францын "Women on the 6th Floor" кинонуудыг үзүүлэхээр болсон байна.
Гадны хэвлэлүүдэд Хойд Солонгосын кино наадам соёлын биш ухуулах зорилготой хэмээн бичжээ.
Д.Идэр