Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг 2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээс цагдан хорьсон. Түүний хувьд Сэлэнгэ аймгаас УИХ-ын сонгуульд өрсөлдөн хамгийн олон санал авсан нэгэн юм.
Улмаар Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүнийх нь үнэмлэхийг олгосон. Тиймээс түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй гэж үзэн, ирэх хаврын чуулганаар тангаргыг нь өргүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн тухай мэдээлэл байна.
Улсын Дээд шүүх Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрлэсэн. Тиймээс Ж.Эрдэнэбат өдгөө гэмт хэрэгтэн бус харин ч хохирогч болчихоод буй юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (4)