Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо эхэллээ
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо эхэллээ
Нийтийн тээврийн их, дунд, бага оврын
багтаамжийн автобус, такси тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо өнөөдрөөс эхлэн
арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын
тээврийн хэрэгслийн тооноос хамаарч өдөрт 1-4 тээврийн хэрэгслийг хамруулах юм.
Энэ хугацаанд хяналтын үзлэгт хамруулаагүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд
оролцуулахгүй болохыг холбогдох албаныхан анхааруулж байна.