

34 настай эрэгтэйг мөргөж унагасныхаа дараа Линдсэй машинаа гарч иржээ. Тэрээр зорчигчоос зүгээр эсэхийг асуусны эцэст машинаа зогсоолд байрлуулаад зочид буудалруугаа орсон байна.
Харин түүнийг өчигдөр шөнө 2.25 цагт шөнийн клубээс гарч явахад Нью-Йоркын цагдаа нар ослын газрыг орхиж явсан хэргээр баривчилжээ.
Линдсэйд мөргүүлсэн эрэгтэй өвдгөндөө хүнд гэмтэл авч Беллевуй эмнэлэгт хүргэгдсэн байжээ. Жүжигчинд ямар шийтгэл хүлээхгэх нь одоогоор тодорхойгүй байна.
Д.Идэр