Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчид импичмент тооцох эсэхийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

2021-3-05
0
ЖИРГЭХ

Төрийн өндөр албан тушаалтанг эргүүлэн татах, хариуцлага тооцох үйл явцыг олон улсад импичмент  гэдэг. Энэ нь Ерөнхийлөгч, шүүгчид, парламентын гишүүдэд үзүүлдэг хариуцлага бөгөөд төрийн өндөр албан тушаалтан төрд тэрсэлсэн, авлига, хээл хахууль авсан, гэмт хэрэг үйлдсэн болоод эрх зүйн бусад зөрчил, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан тохиолдолд  бүрэн эрхийнх нь хугацааг дуусахаас өмнө эргүүлэн татаж, огцруулдаг.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуулийн Цэцэд хандаж, дүгнэлтийг УИХ хэлэлцэнэ хэмээн Үндсэн хуульд заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид импичмент үзүүлэх эсэх асуудлыг эхлээд Үндсэн хуулийн Цэц хэлэлцэн шийдвэрээ гаргана. Дараа нь УИХ дүгнэлтийг хэлэлцэн, эцсийн шийдвэрийг гаргах учиртай. Харин энэ болзлыг хангаад буй, хариуцлага хүлээх хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болоод буйг улстөрчид хэлж байна.  

Дүн өвлийн хүйтнээр нярайлаад удаагүй эх, хүү хоёрыг  ХӨСҮТ- рүү шилжүүлэхдээ хөнгөн нимгэн авч гарч, ёс зүйгүй харгис хандсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Бухимдсан иргэд Төв талбайд эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулсан ч эцэстээ  улс төрийн агуулгатай болон өргөжиж, согтуу хөлчүү залуучууд Төрийн ордон руу дайръя гэх зэргээр асуудал хүндэрсэн. Харин хуулийн байгууллагынхан цаг тухайд нь арга хэмжээ авч чадсанаар байдлыг намжааж чадсан билээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар дээрх асуудалтай холбоотойгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч хариуцлагаа хүлээсэн бөгөөд энэ үеэр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “Эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү жагсаалыг санхүүжүүлсэн гэх мэдээлэл бий. Ард нийтийг үймээн самуунд уриалан,  эмх замбараагүй байдал үүсгэсэн түүнд хариуцлагын асуудлыг ярих ёстой” хэмээж байв. АН, ХҮН-ын угшилтай гишүүд ч үнэхээр ийм ноцтой байдал үүсгэсэн буруутай бол импичмент ярих учиртай хэмээн хүлээн зөвшөөрч байлаа. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрт нь импичмент үзүүлэх эсэхийг шийдвэрлэх гол байгууллага болох Үндсэн хуулийн Цэцэд өөрийн биеэр хоёр ч удаа “гүйж” очив.

Эхний удаад Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд гаргасан иргэдийн мэдээлэлтэй холбогдуулан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн тайлбар гаргуулах, байр суурь тодруулах албан бичгийн хариуг Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцэд өөрийн биеэр очиж өгсөн. Дараагийн удаад Улсын Их Хурлаас баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцэд өөрийн биеэр очиж хүсэлт гаргасан билээ. Эдгээр үйлдлийг Үндсэн хуулийн Цэцэд “далдуур” нөлөөлөх гэсэн оролдлого хэмээн үзэж,  эрх мэдлээ ашигласан үйлдэлд буруутгах үндэслэл гэдгийг  хэлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Ордны гурван давхарт шүүгчдийг дууддаг гэж шүүмжлүүлдэг Ерөнхийлөгч маань цагаандаа гарч, Үндсэн хуулийн Цэц дээр удаа дараа очиж, Цэцийн гишүүдэд нөлөөлж байна. Энэ үйлдэл нь хариуцлага тооцох (impeachment) үндэслэл. Цэцийн дээр мөнх хөх тэнгэр байдаг уу, дарга байдаг уу. Санаа, оноогоо хуваалцаарай хүмүүс ээ” хэмээн жиргэсэн билээ.

Энэ бүхнээс харахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Төрийн өндөр албан тушаалтан төрд тэрсэлсэн...., эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан...” гэх хоёр ч үйлдэлд буруутгах нөхцөл байдал хэдийнэ үүсээд буй аж. Тиймдээ ч гуравдугаар сарын 15-нд эхлэх хаврын чуулганаар энэ асуудлыг сөхөж, Цэцийн дүгнэлт гарсан хойно Ерөнхийлөгчид импичмент үзүүлэх эсэх асуудлыг УИХ-аар оруулна гэх мэдээлэл байна.  Ерөнхийлөгч Х.Баттулгыг хугацаанаас нь өмнө  итгэл үзүүлэх эсэх асуудлаар огцруулбал, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн салхийг МАН өөрсдөд рүүгээ эргүүлэх боломж бий болох юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгууль угтсан хамгийн том  улс төр Ерөнхийлөгчид импичмент үзүүлэх эсэх болж байна.

 

У.Тэргэл

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • огцор огцор (124.158.85.4)
    Огцороо огцор, бүгд огцор. Нам гавьяа хамаагүй бүгд огцор. Корона та нарыг огцруулаад өгнө.
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.186.184)
    Мөрөөдөв өө. Сонгууль хүртэл ингэж бичнэ. Нэр хүндийг нь унагах арга!
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Zochin (103.57.95.15)
    UIHd impechment uzuulee uursduu tun muu ard tumend eelgui huuly gargaj bna
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • хүчит (66.181.184.87)
    Баттулгын хоёр бууны нохой!
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • зочин (66.181.186.169)
    Ene yurunhiilegch bol gants ard tumnii tuluu bsan Gants hun shuu ymar ch bsan ard tumen songono gej bgaa bolohoor naana ni zailuulah horoin sanaa uvurluj bgaa bol butehgui shuu Ardiin garahgui gej ih sandarch bna Songonoo ard tumen songoson shuu ta narch medehgui bhaa olonhooroo yum l gaihuilj bolohgui dee
    2021 оны 03 сарын 06 | Хариулах
  • спорт (139.5.217.64)
    Баттулга маань нилээд хэдэн жил шоронд суух байхдаа
    2021 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (111.199.63.243)
    ard tumnees hulgailj amidardag svg ba tuuniig baasaar hoologchid, hotgor shanaga geh met
    2021 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (111.199.63.243)
    olon jil uuree zassan bolohoor manan hichtei bainaa, gevch nuran unah ni damjiggui, battulga erunhiilugchiig tsag hugatsaa shuunee, mongoliin tuluu zutgesen tsoriin gants erunhiilugch yum chin, svg yaag uhlee, kkkk
    2021 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.21.50)
    R L URSULDULDUUYANZ BURIIN HUDLAA YUM YARILGUI ERENHIILUGCHIIN SONGUULID HURELSUH BATTULGA 2 SHUDARGAA
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.108.19)
    ЖАГСААЛ САНХҮҮЖҮҮЛЭЭД АРХИ ТАРААСАН Ч ҮНЭНИЙ ОРТОЙ...БОЛОВСРОЛЫН ТҮВШИН ДООГУУР БАЙГААГИЙН ШИНЖ...ТЭМҮҮЖИНГ ЯАЛАА БАТТУЛГА ..МУУ АРГААР ИЙМ ЮМ ХИЙХИЙГ ХҮМҮҮС МЭДДЭГ БОЛЧИХСОНГ МЭДРАХГҮЙ БАЙНА ГЭДЭГ БОЛОВСРОЛГҮЙ МУЛГУУХҮНЭЭ БАТАЛЖ БАЙНА..
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Хүүхнээ (66.205.4.66)
    Огцоруулсан нь дээр, өөрөө буруу зүйл их хийсэн бөх дө бөхөө барилд аа Тулгаа
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.179.249)
    Онц байдал зарласан хүнд хэцүү дайны байдалд ард түмэн , засаг төрөө хаяад зугтаасан ерөнхий сайд асанд бас импичмент үзүүлбэл бүр шударга болж ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал ихэсэх байх шүү
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.186.49)
    Шоронд нэлээн хэдэн жилээр явах цаг болсон.
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • зочин (202.9.46.194)
    энэ хүн олон муу хэрэгт холбогдоод өөрөө цэвэр гардаг жинхэн муу нөхөр дөө мөнгө тарааж булхай хийж төрд гарсан шүү
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.190.22)
    энэ троллуудыг ч хууль хяналт шалгах хэрэгтэй гомдол гаргах иргэд олон гарна баттулгын бусармаг үйлдлийг шүүмжлэх төр засгийн шийдвэр дэмжих өгүүлбэр гармагц ард олнын хагаралдуулж элдэв тэмцэлд уриалсан коммет бичэгчдийг шалгаж турхирч санхүүжүүлдэг эзнийг тогтоомоор 6
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.190.40)
    Монгол төрийн бэлэг тэмдэг байж чадсан уу, ард түмний эв нэгдлийг сахиулж чадсан уу, улсын мундаг эцэг байж чадсан уу, Монгол төрийн төлөө хувийн ашиг сонирхолгүй нэг сэтгэлээр зүтгэж чадсан уу... Гээд маш олон чадсан уу асуулт бнаа.
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Юндэн (66.181.187.159)
    Томор замын монгийг идсэн хун шуу дээ тэр хэргийг гарган дахин шалгах хэрэгтэй шуугч нар нь бгаа хамтад нь шийдээ
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.187.159)
    Томор
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Болд (66.181.187.159)
    Энэ хун ундсэн хууль нилээн зорчсон шуу дээ шийдэх л хэрэгтэй дээ
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.183.127)
    2018 он гэхэд ҮХ зөрчиж огцрох үнлэслэлээ хангасан шдээ харинч оройтож байна аа
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.115.83)
    битгий олон юм ярь, ядуу ард түмнээ дэмжихээ бод, уяаны ноход шиг худлаа хуцаад
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.46.249)
    soliorood l
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • бб (103.80.211.111)
    Хурдан арчаасай муу новшийг. МУ энэ хүнд ямар өртэй юм. Өдийд төмөр зам байсан бол МУ д орж ирэх мөнгөний урсгал хангалттай хэмжээнд байж бид хөгжлийн гараанаас пуужин шиг цойлох байлаа. Муу оросын эрх ашгийг хамгаалагч
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (150.129.142.22)
    Манай хуулинд ийм гадаад үг байхгүйээ сэтгүүлчээ кккк
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (64.119.18.99)
    Энэ нөхрийг энэ онд дарж авахгүй бол болохоо байлаа шүү!!!
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • zochin (202.9.46.12)
    Turuur duuren b.gaa deeremchidee shalgaach salbadainuudaa..
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.140.11.230)
    яаж тэнэгтээд байгаа юм бэ.Бас л бужигнуулах нь уу.Ерөнхийлөнч жагсаалыг санхүүжүүлсэн гэдгээ батлаад ард түмэнд эхлээд баримттай нь танилцуул.Бид тайван амьдармаар байна шүү дээ.Вирусээс яаж салья даа гэж байхад чинь
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
    8 цаг 48 мин
  • COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулна
    9 цаг 25 мин
  • Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээний дараах анхны гадаад айлчлалаа Италид хийнэ
    10 цаг 23 мин
  • Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
    10 цаг 26 мин
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    10 цаг 34 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    10 цаг 59 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    11 цаг 3 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    11 цаг 36 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    11 цаг 59 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    12 цаг 7 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    12 цаг 11 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    12 цаг 27 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    12 цаг 41 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    12 цаг 51 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    13 цаг 28 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    13 цаг 49 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    14 цаг 5 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    14 цаг 48 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    15 цаг 1 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    15 цаг 29 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК