МАН-ынхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намынхаа дарга болгоно гээд тохирчихсон гэх яриа улс төрийн хөшигний ард сонсогдоно. Харин АН-ынханы хувьд С.Эрдэнийн АН, Ц.Тувааны АН гээд хоёр хуваагдчихаад, удтал маргалдасны эцэст намын даргын сунгаагаараа шинэ даргаа тодруулахаар болсон. Дээд шүүхэд бүртгэлтэй АН-ын албан ёсны дүрмээр сонгуулиар намаа ялагдуулсан удирлагууд шинээр тодруулах намын даргын сунгаанд оролцох эрхгүй тул С.Эрдэнэ, Ц.Туваан, Х.Тэмүүжин, Б.Жаргалан, Р.Амаржаргал, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Ц.Баатархүү нар энэ удаадаа өнжих нь.
“Потеншл рисөрч” судалгааны компани санамсаргүй түүврийн аргаар сонгосон АН-ын 600 гишүүний дунд намын даргад өрсөлдөх магадлалтай Ц.Оюунгэрэл, Л.Гантөмөр, О.Амартүвшин нарын хэнийг нь дэмжих талаар санал асуулга явуулжээ.
Судалгаанд хамрагдагсадын 99.3 хувь нь намын даргын сунгаанд саналаа өгч оролцоно гэсэн бөгөөд 37.9% нь Ц.Оюунгэрэлийг, 23% нь Л.Гантөмөрийг, 7.5% нь О.Амартүвшинийг, 21.5% нь алийг нь ч дэмжихгүй гэж хариулжээ.
АН-ын хүчин төгөлдөр дүрмээр намын даргын сунгаанд хэн олон гишүүний санал авсан нь намын дарга болдог тул судалгааны дүнгээс харахад Ц.Оюунгэрэл Ардчилсан намын дараагийн дарга болох нь ээ.
МАН-ын ирээдүйн дарга Л.Оюун-Эрдэнэ Харвардын их сургуулийг төгссөн бол АН-ын ирээдүйн дарга Ц.Оюунгэрэл Стэнфордын их сургууль төгссөн ажээ. Монголын улс төрд хүчтэй, булчинтай, бярддаг дарга нарын эрин үе дуусч, боловсролтой, мэдлэгтэй, оюунлаг “Оюун”-уудын эрин үе ирж байгаа бололтой...
Сэтгэгдэл (3)