
Их
Британийн гүнж Кэйт Миддлетоны нүцгэн зургийн хэрэг хэд хоногтоо л
шуугиан боллоо. Тэгвэл Америкийн тэрбумтан бизнесмэн Доналд Трамп энэ
хэргийн талаар саналаа илэрхийлжээ. Тэрээр “Хааны гэр бүлийг сандаргахад
хүргэсэн Кэйт Миддлетоны нүцгэн зургийн хэрэгт тэр өөрөө л буруутай”
хэмээн хэлсэн байна.

Их Британийн гүнж Кэйт Миддлетоны нүцгэн зургийн хэрэг хэд хоногтоо л шуугиан боллоо. Тэгвэл Америкийн тэрбумтан бизнесмэн Доналд Трамп энэ хэргийн талаар саналаа илэрхийлжээ. Тэрээр “Хааны гэр бүлийг сандаргахад хүргэсэн Кэйт Миддлетоны нүцгэн зургийн хэрэгт тэр өөрөө л буруутай” хэмээн хэлсэн байна.

Тэрээр есдүгээр сарын 17-нд өөрийн твиттертээ “Кэйт Миддлетон бол гайхалтай эмэгтэй. Гэхдээ тэр нарны ваннд нүцгэлэх хэрэггүй байсан юм. Энэ түүний л буруу” хэмээн бичжээ.
Мөн “Кэйтийг нүцгэлээгүй байсан бол хэн түүний зургийг авч их мөнгө олох байсан юм” хэмээн бичжээ.
Харин английн сайт “Кэйт олон нийтийн газар нүцгэлээд яваагүй. Тэр өөрийнхөө нөхөртэй хамт хувийн эзэмшилдээ байсан. Харин түүний зургийг хулгайгаар дарсанд хохирогчийг буруутгаж байна. Энэ ариун явдал уу?” хэмээн бичжээ.
Д.Идэр