“Хоёр ертөнцийн буудал” жүжгийг дахин тоглоно
“ТВ Коктейль” хамтлагийнхан үзэгчдэд
зориулан “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжгийг арав хоног толилуулан
энэ сарын 18-нд хаалтын тоглолтоо хийсэн. Тоглолтыг дахин тоглуулах хүсэлтэй үзэгч их байгаа тул тус жүжгийг энэ
сарын 22-ноос эхлэн дахин
долоо хоног тоглохоор болсон байна
“ТВ Коктейль” хамтлагийнхан үзэгчдэд
зориулан “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжгийг арав хоног толилуулан
энэ сарын 18-нд хаалтын тоглолтоо хийсэн. Тоглолтыг дахин тоглуулах хүсэлтэй үзэгч их байгаа тул тус жүжгийг энэ
сарын 22-ноос эхлэн дахин
долоо хоног тоглохоор болсон байна. Ингэхдээ Улсын драмын
эрдмийн театрын тайзнаа тоглохоор
болжээ. Тасалбарын үнэ 15 мянган төгрөг
бөгөөд маргаашнаас эхлэн 1950 дугаарт захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой ба
УДЭТ-ын кассаар тус тус борлуулах юм байна. Францын шинэ үеийн шилдэг
зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн эл жүжгийн
найруулагчаар Б.Сэнгэдорж ажилласан юм. Тэрбээр “Мөрөөдлийн хөлөг онгоц”,
“Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч” зэрэг киног
найруулсан авьяаслаг уран бүтээлч билээ. Жүжгийн гол дүрд Амбий буюу Ц.Батхуяг,
Навчаа, тус хамтлагийн Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, Э.Цолмонбаяр, Д.Энхбаяр
болон Амбий буюу Ц.Батхуяг тоглох юм байна.