Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцлаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалтай танилцаж байна. Бид агаарын хилээ тавдугаар сарын 1-ээс нээх гэж байна.
Агаарын хилээ нээснээс хойш хоёр сарын дараа Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхэлнэ.
Энэ хүрээнд Японы талтай уулзалт хийж байна. Хариуцсан ажилдаа эзэн болж, хугацаанд нь ашилалтад оруулаарай. Ажлаа эзэнгүйдүүлэх ёсгүй. Эхний ээлжинд агаарын хилээ нээж, нислэг үйлддэг болох нь чухал юм. Бүгдэд нь амжилт хүсье” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)