АН-ын хоёр толгой, өдгөө гурав болж үржжээ. Тодруулбал, АН өнгөрөгч баасан гарагт ҮБХ-ныхоо хурлыг хийж Ц.Туваан нь С.Эрдэнэдээ тамгаа өгөхөө мэдэгдсэн. Хоёр хоног ширээний ард суусны эцэст АН дотоод маргаандаа цэг тавих нь хэмээн намын дэмжигчид нь найдаж байсан ч талаар өнгөрсөн бололтой.
Овоо дэд дарга нараа томилж ойлголцож байсан АН-ыхнхан үдээс хойш нь сөргөлдөж, бүр зодоон хийхдээ тулсан аж.
Зарим эх сурвалжуудын мэдээллээр Ц.Туваан С.Эрдэнэд тамгыг нь шилжүүлэх өгсөн ч АН-ын дотоод сонгуулийн хороон дарга И.Мөнхжаргал намын даргаа сонгох хурал болтол өөртөө хадгална гэж зөрүүдэлсэн юм байх. АН-ын хоёр толгой ингэж гурав болж нэмэгдсэн сурагтай.
А.Сүх
Сэтгэгдэл (12)