Засгийн газрын тэргүүн шадар сайд Вячеслав Илюмжиновыг албан тушаалаас нь огцруулах тушаалд гарын үсэг зурсан тухай Халимагийн тэргүүн Алексей Орловын хэвлэлийн алба мэдээлсэн байна. 2010 оны намар Халимагийн тэргүүнээр томилогдсоныхоо дараа А.Орлов өмнөх ерөнхийлөгчийн ахыг ажилд авч байжээ. Ямар шалтгаанаар экс ерөнхийлөгчийн ахыг огцруулсныг тайлбарлаагүй байна.
Халимагийн хуучин ба шинэ удирдлагын хоорондох далд зөрчлийн ил тунхаглал нь энэ огцролт боллоо гэж ажиглагчид үзэж байгаа юм. Кирсан Илвмжиновын нөлөөллөөс А.Орлов гарч, биеэ даасан бодлого явуулж эхэлсэн нь энэ сөргөлдөөний эх шалтгаан гэж зарим хэвлэлүүд бичжээ. Хуучин ерөнхийлөгчийн талынхныг цаашид ч халах бодлого үргэлжилж магадгүй.
Энэ сарын 22-нд болох 8 жилийн өмнө Кирсан Илюмжиновыг эсэргүүцсэн сөрөг хүчний жагсаалд амь үрэгдэгсдийг дурсах цуглааны босгон дээр ийм шийдвэр гарсан нь сонирхол татаж байна.

Хуучин “босс”-ынхоо нөлөөллөөс А.Орлов гарсаар байна.