“Долдугаар
сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял сонссон
Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал
Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа
Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт
нарын гомдлыг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэж эхэллээ

“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял сонссон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарын гомдлыг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэж эхэллээ. Даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчэээр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Батцэрэн оролцож байна.
Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яримпил, Н.Мөнхбат, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ж.Энхчулуун, Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Н.Оюунцэцэг, Г.Ганбаатар өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр нар оролцож байгаа.
Өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ.
Б.Чимэг